УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨГӨГДӨЛД СУУРИЛСАН ЦАХИМ СИСТЕМ РҮҮ ШИЛЖҮҮЛНЭ
Өнөөдрийн \2026.04.22\ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан батлууллаа.
✅
✅
Ингэснээр;Улсын Бүртгэлийн байгууллагаас эд хөрөнгийн бүртгэл авахаар биечлэн ирж үйлчлүүлдэг иргэдийн ачаалал 55%-р буурна📌Нотариатаас мэдээлэл нийлүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэхээс гадна Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 100% цахимжуулна.📌Иргэний үл хөдлөх хөрөнгийн хуулиар хориглоогүй мэдээллийг И монголиа, Опен дата системд байршуулах ажил удахгүй хэрэгжиж эхэлнэ.📌
✅
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эд хөрөнгө болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн системийг шинэчлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 3-р улиралд багтаж үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү шинэ системийн хүрээнд болон бүртгэгчийн цахим баталгааны тэмдгийг хэрэглэх боломж бүрдсэнээр “барьцааны бүртгэл” хийх үйлчилгээг цахимаар үзүүлэх, иргэдийг улсын бүртгэлийн байгууллага руу ирүүлэхгүй байх боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.