Тархины үхэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд амьгүй донороос эрхтэн,эд эс авах санал дэмжигдлээ

Тархины үхэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд амьгүй донороос эрхтэн,эд эс авах санал дэмжигдлээ

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар гишүүд санал хурааж байна.        

  • Тархины үхэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд амьгүй донороос эрхтэн эс авах саналыг 62.4 хувийн саналаар дэмжигдлээ.
  • 21 насанд хүрсэн Монгол Улсын иргэн энэ хуулийн 4.3-р хэсэгт заасан донор болох хүсэлтээ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан гаргаж, донорын цахим үнэмлэх эсхүл эрхтэн эд, эс шилжүүлэн суулгах  асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагад өөрийн биеэр хүсэлт гарган, баталгаажуулж донорын үнэмлэх авч болно гэсэн санал 63.4 хувийн саналаар дэмжигдлээ.
  • Холбогдох эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр өөрөө жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй нь тогтоогдсон эмэгтэйд тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болохыг зөвшөөрөх бөгөөд бусад тохиолдолд тээгч эх ашиглахыг  хориглоно. Бэлгийн эс ашиглах, үр хөврөлийг шилжүүлэн суулгах, тээгч эхэд үзүүлэх тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ энэ хуулийн 12.5-д заасан журмыг баримтлах бөгөөд талуудын хооронд байгуулах гэрээний загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батална" гэсэн саналыг 93 гишүүнээс 53 гишүүн дэмжсэнээр 57 хувийн саналаар дэмжигдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.