Монгол Улсын Гадаад харилцааны сайдын үндэсний хувцас олны анхаарал татав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувцаслалт олон нийтийн анхаарлыг татаж, хэвлэл мэдээллийн гол сэдэв болж байна.
Сайд Батцэцэг АкОрда дахь албан ёсны уулзалтад Монгол үндэсний уламжлалт хувцас болох дээл өмсөн хүрэлцэн ирсэн байна. Түүний энэхүү сонголт нийгмийн сүлжээнд идэвхтэй хэлэлцэгдэж, Казахстаны олон хэрэглэгч үндэсний хувцсаа сонгосон шийдвэрийг эерэгээр үнэлжээ.
Ялангуяа зарим албан тушаалтнуудын адил тансаг брэндийн хувцас бус, үндэсний уламжлалт хувцсаа өмссөн нь эх орныхоо соёл, уламжлалыг хүндэтгэсэн үйлдэл хэмээн казахстанчууд онцолсон байна.
Сэтгэгдэл (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.