Өсвөр насныхан бүлэглэн автомашин дээрэмдсэн хэргийг шуурхай илрүүлжээ
Автобусны буудлын орчимд үл таних этгээдүүд хутга тулган автомашин дээрэмдсэн тухай дуудлага энэ сарын 16-ны өглөөний 05:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, ТОЁОТА АКУА маркийн автомашиныг 15-18 насны өсвөр насны хүүхдүүд бүлэглэн дээрэмдсэн болохыг тогтоон, холбогдох этгээдүүдийг илрүүлсэн байна.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагчдад хандан хүүхдийнхээ найз нөхөд, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгаад анхаарал хандуулахыг зөвлөж байна
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.