Улсын хэмжээнд 11.1 сая төл бойжиж байна
2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд 11.2 сая эх мал төллөж, нийт төллөлт 50.4 хувьд хүрээд байна.
Малчид энэ хавар 11.1 сая төл хүлээн авч бойжуулж байгаа бөгөөд төл бойжилт 98.9 хувьтай, өмнөх оны мөн үетэй ижил түвшинд хадгалагдаж байна. Төлийн зүй бус хорогдол 127.2 мянган толгойд хүрчээ.
Бүс нутгаар нь авч үзвэл төллөлтийн явц: Зүүн бүс – 53.7 хувь Баруун бүс – 50.4 хувь Хангайн бүс – 50.2 хувь Төвийн бүс – 48.1 хувьтай байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 212.1 мянган толгой мал зүй бусаар хорогдсон нь нийт малын 0.3 хувийг эзэлж байна. Үүнээс адуу 17.7 мянга, үхэр 23.8 мянга, хонь 80.4 мянга, ямаа 89.8 мянга, тэмээ 182 толгой тус тус хорогджээ.
Аймгуудаас Өвөрхангай аймагт хамгийн өндөр буюу 77.6 мянган толгой мал хорогдсон бол Булган (21.0 мянга), Дундговь (16.0 мянга), Сэлэнгэ (12.5 мянга), Увс (11.9 мянга) аймгууд удаалж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.