Сэлбэ дэд төв дээр Хотын дарга Х.Нямбаатарын туслах асан, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар 1000 айлын орон сууц барьж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сэлбэ дэд төвийн асуудлыг хэлэлцлээ. Гэвч уг төсөл Төсвийн байнгын хороон дээр хэлэлцэгдээгүй атал шууд чуулган руу оруулж ирж хууль зөрчиж байгааг гишүүд шүүмжиллээ. Ингээд зарим гишүүдлийн байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Сэлбэ дэд төв дээр Нутгийн буян компани, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар болон Үнэн бас Зөв намын дэд дарга нарын хамтран эзэмшдэг “Професионалстрой” зэрэг компаниуд шалгарсан байна. Энэ чинь эрх ашгийн зөрчил биш үү?
Дээр нь а метр квадрат талбайн өртөг тэгээд дэд бүтцийн газар чөлөөлөлт 392 тэрбум гэж ойлголоо. Яг энэ дэд бүтэцтэй холбоотой хөрөнгө оруулалт нь хэд юм, метр квадратын өртөг нь а зөвхөн барилгынх нь өртөг нь хэд болж байгаа юм. Дэд бүтэц нь ороод, газар нь ороод тооцвол ямар өөр өөр дүнгүүд байгаа юм. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Засаг даргын 1 дүгээр орлогч Т.Даваадалай:
-Одоогийн байдлаар нийслэлийн удирдлагуудтай хамааралтай гэсэн мэдээлэл бол надад байхгүй байна. Би яг адилхан сошиал сувгаар бас тань шиг мэдээллүүд харж байна. Энэ талаар нягтлаад одоо ямар компаниуд албан ёсоор ямар эзэмшигчтэй байгааг танд бичгээр хүргүүлье.
Зардлын хувьд 1м2-ыг дотор тохижилттойгоор 4 сая 100 а 24669 10-ны 100-ны 56 төгрөгөөр төлөвлөөд ингээд явж байгаа юм байна. Борлуулалтын дундаж үнэ 4 сая 810 мянгаар борлуулахаар бол төлөвлөөд ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Сошиалын мэдээ гэхээс илүү “Професионалстрой” гэдэг компани бол НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар буюу НЗД-ын туслах хүн болон Үнэн ба Зөв намын орлогч Мөнхсайхан гэдэг хүний хамтарсан компани байна.
Энэ төсөл энэ газрын тос, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц гэдэг төслийн халхавч доор орж ирээд, бондоор санхүүжүүлнэ гэчхээд яг одоо ажлаа хийх болохоор чадахаа болилоо. Тэгээд ийм ашиг сонирхлын зөрчил үүсээд байгаа юм биш биз дээ гэдэг хардлага төрөхөөр байна.
Засаг даргын 1 дүгээр орлогч Т.Даваадалай:
-Таны яриад байгаа “Професионалстрой” гэдэг компани Сэлбэ дэд төвийн багц 3.3 дээр 12 блок барилга барих дээр шалгараад ажил гүйцэтгээд явж байгаа юм байна.
За яг эзэмшлийн хувьд одоо яг бидэнд тодорхой мэдээлэл яг одоо надад байхгүй байна. Эргээд танд бол бичгээр мэдэгдье.
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:
-Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Сэлбэ дэд төвийн асуудал яригдаагүй. Гэтэл хулгайгаар чуулган руу оруулаад ирж байна!
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Л.Мөнхбаясгалан: Б.Сэргэлэнбаатарын компани Сэлбэ дэд төв дээр барилга бариад явж байна. Т.Даваадалайгийн эхнэрийн компани ч 20 тэрбумын ажил авчихсан явж байна! Ийм эргэлзээтэй үед энэ хуулийг баталж болох уу?
Хууль санаачлагчид энэ эргээд ярилцах шаардлагатай
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.