Санхүүгийн боловсролын "сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ

Санхүүгийн боловсролын "сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
Оюутан, залуусын санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, үе тэнгийн суралцах арга барилаар дамжуулан санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Монголбанкны “Сургагч-оюутан багш” хөтөлбөр өнөөдөр албан ёсоор эхэллээ.
2278479924454afd955ac071467c10b4
Тус хөтөлбөрт мэргэжил харгалзахгүйгээр 20 гаруй их, дээд сургуулийн 200 орчим оюутан хамрагдаж байна. Хөтөлбөрт оролцогчид санхүү, эдийн засгийн анхан шатны мэдлэг эзэмшиж, сургалтын арга зүйгээр бэлтгэгдэн, цаашид өөрийн сургууль, үе тэнгийн суралцагчдад мэдлэг, мэдээллээ түгээх юм.
Хөтөлбөрийн нээлтэд Монголбанкны Санхүүгийн боловсрол, харилцааны газрын захирал М.Тэлмүүнсайхан оролцож, хөтөлбөрийн зорилго, хэрэгжилтийн талаар танилцууллаа. Эхний сургалтыг тус газрын ахлах эдийн засагч Д.Баттуул удирдан явуулж, төв банкны үндсэн чиг үүрэг, сургалтын дотоод зохион байгуулалт, арга зүйн талаарх анхны хичээлийг орлоо. Өнөөдрийн сургалтад 100 гаруй оюутан хамрагдаж, санал солилцсон идэвхтэй хэлэлцүүлэг өрнөв.
c7f0ce06396f4933850786b870d2cba3
Хөтөлбөрийг танхимын болон цахим хэлбэрээр, онол-практик хослуулан үе шаттай зохион байгуулах бөгөөд оролцогчид зөвхөн санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэхээс гадна илтгэх, харилцах, багаар ажиллах ур чадвараа хөгжүүлэх, бодит туршлага хуримтлуулах боломж бүрдэж байна. Мөн төв банкны үйл ажиллагаа, мөнгөний бодлого, төсөв, хувийн санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар суурь ойлголт авах давуу талтай юм.
Энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудад бүртгэл нээлттэй үргэлжилж байгаа бөгөөд battuul.d@mongolbank.mn цахим хаягаар овог нэр, сургууль, холбоо барих утсаа ирүүлэн бүртгүүлэх боломжтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.