Т.Даваадалай эхнэрийнхээ компанийг үеэл Н.Билгүүнийхээ нэр дээр шилжүүлсэн байжээ

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр /2026.04.27/  нэгжлэг хийж, улмаар түүнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар саатуулан, шалгаж эхэлсэн байдаг. Уг асуудлаар бид Нийслэлийн прокурорын газраас тодрууллаа. 

НПГ-ын Авилга мөнгө угаах хянан шийдвэрлэх хэлтсийн дарга А.Дүүрэнбилэг:

-Хотын орлогч Т.Даваадалайг эрүүгийн хуулийн 17.4, 18.1-р зүйл заасны хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөррдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд холбогдох иргэд, ахуулийн этгээдүүдийн орон байр, гэрт нэгжлэг явуулж байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд иргэн Билгүүн, Болормаа нарын орон байрт мөн нэгжлэг хийж, хойшлуулшгүй баривчилсан. 

Хотын орлогч Т.Даваадалайг мөнгө угаах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл ангиар шалгаж эхэлсэн, гэв.

Энд  дурдагдаж буй иргэн Н.Билгүүн гэгч нь Хотын орлогч Т.Даваадалайгийн эхнэрийн “Авангард уран дизайн” ХХК-ийн захирал юм.

Харин Хотын орлогч Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяа 2021 онд үүсгэн байгуулсан “Авангард уран дизайн” ХХК-аа 2024 онд Н.Билгүүн рүү шилжүүлсэн байдаг. Харин Н.Билгүүн гэгчийг хөөж үзвэл Хотын орлогч Т.Даваадалайгийн үеэл байх аж. 

Мөн прокурорын өгсөн мэдээллээс иргэн Б.Болормаа гэгчийг мөн саатуулсан. Харин Б.Болормаа нь “Хуваймонголиа” ХХК-ийн нягтлан бодогч юм байна. 

Сануулахад, Хотын орлогч Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн “Авангард уран дизайн” ХХК Туулын хурдны зам төсөл дээр 20 тэрбумын тендер авсан бол түүний ажилладаг БНХАУ-ын ШУА нь НЗДТГ-аас мөн 15 тэрбумын зөвлөх үйлчилгээ авсан байдаг. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ч
Чимгээ 1 сар, 3 долоо хоног
Наад хулгайчуудаа үнэн зөвөөр шалгаж хорьж хлхирлыг нь гаргуулж шударга ажиллаачээ Нямбаатарыг хорьж шалгаачээ