А.Дүүрэнбилэг: Т.Даваадалайг мөнгө угаах, эрх мэдлээ урвуулан ашиглах зүйл ангиар шалгаж эхэлсэн
НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар болон бусад албан тушаалтнуудыг Сэлбэ дэд төвийн орон сууцны тендер сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас шалгаж байна. Тухайн хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэр бүхий иргэдийг хойшлуулшгүйгээр баривчилсан.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу илүү нарийн мэдээлэл өгөх боломжгүй юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Даваадалай болон иргэн Билгүүн, Болормаа нартай холбоотой асуудлыг Эрүүгийн цагдаагийн албанаас (ЭЦА) шалгаж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 (албан тушаалын байдлаа ашиглаж завших), 18.6 дугаар зүйлийн 1 (мөнгө угаах) дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгаж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд холбогдох иргэдийн орон байр болон хуулийн этгээдийн албан өрөөнд нэгжлэг хийж, зарим иргэдийг хойшлуулшгүйгээр баривчлаад байна.
Дээрх хэргүүдийн процесс болон таслан сэргийлэх арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мөрдөх байгууллагуудаас авах боломжтой. Мөн шаардлагатай тохиолдолд Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас нэмэлт мэдээлэл авч болно. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа нууцын зэрэглэлтэй явагдаж байгаа тул прокурорын байгууллагын зүгээс үүнээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүйг мэдэгдэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.