Хотын дарга Х.Нямбаатар Хатан Туулаа хамгаалъя хөдөлгөөний эсрэг "Туул голоо аваръя" хөдөлгөөн өрнүүлэх тогтоол хэлэлцүүлэхээр улайрч байна

Хотын дарга Х.Нямбаатар Хатан Туулаа хамгаалъя хөдөлгөөний эсрэг "Туул голоо аваръя" хөдөлгөөн өрнүүлэх тогтоол хэлэлцүүлэхээр улайрч байна

НИТХ-ын ээлжит IIV хуралдаан өнөөдөр болох байсан ч АН-ын бүлгээс тодорхой санал ирүүлсний дагуу хуралдааныг хойшлуулсан талаар НИТХ-ын Ажлын албанаас мэдэгджээ. 

Учир нь Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар НИТХ-аар "Туул голоо аваръя" нэртэй хөдөлгөөн өрнүүлэх тогтоолын төсөл хэлэлцүүлэхээр оруулж иржээ. 

Өөрөөр хэлбэл, энэхүү тогтоол нь Туулын хурдны зам төсөлтэй холбогдуулан гарч ирсэн "Хатан Туулаа хамгаалъя" иргэдийн хөдөлгөөнийг саармагжуулах, түүний эсрэг НЗДТГ өөрсдөө "Туул голоо аваръя" нэртэй хөдөлгөөн өрнүүлж, ажиллах зорилго бүхий агуулгатай аж. 

Тийм ч учраас НИТХ дахь АН-ын бүлгээс энэхүү тогтоолоын төсөл нь хуулийн зөрчилтэй гэж үзэн хэлэлцэх асуудлыг хойшлуулах санал гаргажээ. 

АН-ын бүлгээс ирүүлсэн албан бичигт,

"...Туулын хурдны зам" төсөлтэй холбоотойгоор иргэдийн дунд "Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөн өрнөж байгаа. Мөн Туулын хурдны зам төсөлтэй холбоотой гарсан асуудлыг хуулийн байгууллагаар эцэслэн шийдэх хүртэл Засгийн газраас зогсоох шийдвэр гарсан. Гэтэл иргэдийн дуу хоолой болж аижллах ёстой НИТХ-аар уг асуудлыг өөр агуулгаар хэлэлцэх гэж байгааг АН-ын бүлэг дэмжихгүй. Мөн "Туул голоо аваръя" хөдөлгөөн өрнүүлэх тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын урхай хуулийг зөрчиж байна..."  гэжээ. 

Өөрөөр хэлбэл, нийгмийн шаардлагын үүднээс иргэдийн дунд аяндаа үүссэн "Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөнйи эсрэг ТӨР өөрөө хөдөлгөөн өрнүүлэх санаачилга гаргаж, түүнийгээ НИТХ-аар хүч түрэн батлах санаа гаргасан учир НИТХ-ын хурал ийнхүү хойшилжээ. 

Хотын дарга Х.Нямбаатарын НИТХ-аар хэлэлцүүлэхээр улайрч буй "Туул голоо аваръя" хөдөлгөөн өрнүүлэх тогтоолыг хавсаргав. 

6ef9c92e7bc34b24ba125de63fd33083

5dedcf594b4c408e9ea98efaede95de3

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.