Монголд анхны генералууд нэг нь Ю.Цэдэнбал байжээ

Монголд анхны генералууд нэг нь Ю.Цэдэнбал байжээ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр нь Монгол Улсад генерал цол анх бий болсон түүхэн өдөр юм.

Тодруулбал, 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд анх удаа генерал цол олгожээ. Тэдний дотор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нар багтаж байсан нь Монголын анхны генералууд болсон түүхтэй.

Түүнээс хойш 81 жилийн хугацаанд нийт 230 цэргийн зүтгэлтэн генерал цол хүртсэн бол өнөөдрийн байдлаар бэлтгэл, чөлөөнд болон алба хааж буй нийт 129 генерал цолтон байна.

Монгол генералын өдрийг тохиолдуулан жил бүр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд генералуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг. Мөн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний ой зэрэг түүхэн тэмдэглэлт үйл явдлуудтай давхцан тэмдэглэгддэг онцлогтой. Энэ өдөр нь Монгол цэргийн удирдах бүрэлдэхүүний гавьяа зүтгэлийг үнэлэхийн зэрэгцээ эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирсэн үе үеийн генералуудыг дурсах ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.