НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар гэгчийн бөөгийн зан үйлийг НИТХ-ын дарга А.Баяр луу нялзаав уу?

НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар гэгчийн бөөгийн зан үйлийг НИТХ-ын дарга А.Баяр луу нялзаав уу?

Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын дарга А.Баяр "шашин номын зан үйл хийдэг" хэмээсэн нь үнэн хэрэгтээ НИТХ-ын ажлын албаны дарга М.Халтар гэгчийн зан үйлийг хэлсэн байна.

Учир нь НИТХ-ын ажлын албаны дарга М.Халтар гэгч нь удган бөгөөд ажил дээрээ зан үйл хийдэг байж болзошгүй аж. 

Харин удган М.Халтар НИТХ-ын дарга А.Баярынхаа эсрэг ажиллаж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан хууль бус хуралдааныг "хуулийн дагуу болсон" хэмээн хээв нэг мэдэгдэж суугаа нь гайхмаар. 

Үнэн хэрэгтээ НИТХ-ын Ажлын албаны дарга НИТХ-ын төлөөлөгчдийг мэдээллээр хангаж, хууль эрхзүйн хүрээнд ажиллах ёстой чухал албан тушаалтан хэдий ч НИТХ-ын даргагүй хуралдааныг "хуулийн дагуу болсон" хэмээн хэт нэг талд үйлчилж байгаа нь Хотын дарга Х.Нямбаатартай үгсэн хуйвалдсан байж ч магадгүй гэж хардахаар байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.