НИТХ-ын дарга А.Баяр: Өчигдрийн хууль бус хуралдаанаас гарсан бүх шийдвэр хүчингүй!
НИТХ-ын ээлжилт 7-р хуралдаан өчигдөр буюу 2026.04.28-ны өдөр болох байсан ч НИТХ дахв АН-ын бүлэг Хотын даргын санаачилсан "Туул голоо аваръя" хөдөлгөөн байгуулах тогтоолыг хэлэлцэхийг эсэргүүцсэн тул НИТХ-ын хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан байдаг.
Гэвч Хотын дарга Х.Нямбаатар өөрийн талын төлөөлөгчдийг цуглуулан хууль зөрчин НИТХ-ыг хуралдуулж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулж, түүний оронд төлөөлөгч Д.Ихбаярыг НИТХ-ын даргад томилох, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргад Ж.Сандагсүрэнг томилох шийдвэр гаргасан юм.
Гэвч энэ хуралдаан болоод түүнээс гарсан бүх шийдвэр хууль бус гэдгийг НИТХ-ын дарга А.Баяр өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.
Мөн тэрээр Туул голоо хамгаалахын тлөө тэмцэж байсан иргэдийнхээ эсрэг хөдөлгөөн өрнүүлэх гээд байсан учир НИТХ-ын 7-р хуралдааныг хойшлуулсан гэдгээ онцоллоо.
Улмаар Улаанбаатар хот дээр хэрэгжиж байгаа болоод хэрэгжих гэж байгаа МЕГА нэртэй төслүүд мега төсөл үү, мега хулгай юу гэдгийг шалгах АЖлын хэсэг байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултуудад хэрхэн хариулсныг онцлон хүргэе.
НИТХ-ын дарга А.Баяр: Нүгэл ихтийн сүжиг их гэж Х.Нямбаатар өөрөө л хадаг яндраа бариад явдаг юм байлгүй. Би бол байгалиа шүтэж амьдардаг хүн
Туулын хурдны замыг дэмжүүлэх, иргэдийнхээ эсрэг зогсохын тулд л НИТХ-ын хууль бусаар хуралдуулсан
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.