Баруун аймгуудаар цас, шуургатай бусад нутгаар дулаахан, тогтуун өдөр үргэлжилнэ
Баруун аймгуудын нутгаар өнгөрсөн шөнө (2026.04.28-29) 0-19 мм хэмжээтэй цас, нойтон цас, бороо орж, зарим сумдаар цаг агаарын нөхцөл хүндрээд байна.
Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн зарим сумдад бороо орж байгаа бол Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл аймгийн олон сумдын нутгаар цас орж байна.
Цаг уурын байгууллагаас анхааруулснаар, өнөөдөр баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас, уулархаг бүсээр цас үргэлжлэн орж, зарим газраар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Салхины хурд секундэд 14-16 метр хүрч ширүүсэх тул малчид, иргэд, тээвэрчид онцгой анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Харин бусад нутгаар цаг агаар харьцангуй тогтуун, дулаахан байх төлөвтэй. Тухайлбал говийн бүс болон зүүн аймгуудын нутгаар +19…+24 градус дулаан, ихэнх нутгаар +15…+20 градусын дулаан хадгалагдана.
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж, тогтуун байна.
Иймд баруун бүсийн иргэд цаг агаарын хүндрэлээс сэрэмжилж, зам тээвэр, мал аж ахуйн үйл ажиллагаандаа анхааралтай байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.