МУИС-ийн хуулийн сургуулийг ирэх жил барьж дуусгана

МУИС-ийн хуулийн сургуулийг ирэх жил барьж дуусгана
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд холбогдох яамд, хотын захиргаа, сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзахдаа Хууль зүйн сургуулийн барилгыг барих санаачилга гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн.
 
Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулсан МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байрлуулахаар төлөвлөжээ.
2024 онд эхэлсэн барилгын I үе шат буюу Б блокийн санхүүжилтийг МУИС гаргаж, А блокийг төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна.
27bb80824fd7458da6cdb6b8b61407a7
 
МУИС-ийн сүүлийн 60 жилийн түүхэнд байгаагүй, оюуны томоохон хөрөнгө оруулалт болох бүтээн байгуулалтыг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж дуусгахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох яамд, сургууль, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад захилаа.
1cc45adba3a34846b876dd7a7200c57a
6 давхар энэ барилгад нэг зэрэг 2,000 орчим хүн сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулах боломжтой. Тухайлбал, 150 орчим хүний суудалтай нэг, 120 орчим хүний суудалтай хоёр, 70 орчим хүний багтаамжтай лекцийн гурав, семинарын 38 танхимтай. Профессор багш нарын судалгааны өрөө, номын сан, автомашины зогсоолтойгоор төлөвлөгдсөн байна.
e42f014208c544c2a20f9e3298cd01ab
f2384e2411b44825a91039c7e7f7f605
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.