Бага насны хүүхдүүдэд садар самуун сурталчилж, бэлгийн харилцаанд орохыг санал болгож байсан этгээдийг БНСУ-аас баривчлан авчирчээ

Бага насны хүүхдүүдэд садар самуун сурталчилж, бэлгийн харилцаанд орохыг санал  болгож байсан этгээдийг БНСУ-аас баривчлан авчирчээ
Бага насны хүүхдүүдэд садар самуун сурталчилж, бэлгийн харилцаанд орохыг санал болгож "Интерполоор эрэн сурвалжлагдаж" байсан этгээдийг БНСУ-аас баривчлан авчирчээ
 
Тодруулбал, Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Бүгд Найрамдах Солонгос Улсаас албадан гаргуулах ажиллагааг энэ оны 05 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
 
Уг этгээд нь 2025 онд цахим мэдээллийн хэрэгсэл ашиглаж, бага насны хүүхдүүдтэй харилцаа тогтоож садар самуун суртачилсан, садар самуун үйлдэлд уруу татаж бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм.
 
Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, УЕПГ, ХЗДХЯ, ГХЯ болон Солонгос Улсын Интерполтой хамтран зохион байгууллаа.
 
Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол Улсад ирж цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулъя.
 
Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.