Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олгоно

Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олгоно

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2026.05.07/ нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуультай холбоотой дагалдах зохицуулалтыг хэлэлцэн баталлаа.

Шинэ зохицуулалтаар амьгүй донор болсон иргэний ар гэрт оршуулгын зардлыг Засгийн газрын тусгай сангийн хүрээнд олгохоор тусгажээ. Энэ нь нийгмийн даатгал төлсөн эсэхээс үл хамааран хэрэгжих юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Донор болно гэдэг хүний амь аврах дээдийн буян хэмээн буддын шашинд үздэг. Тиймээс шашны оролцоотой холбоотой зохицуулалт оруулах нь зүйтэй” гэсэн санал хэлсэн байна.

 Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Энэ хууль батлагдсанаар амьгүй донорын тоо нэмэгдэх үү?” хэмээн тодруулжээ. Үүнд Эрхтэн шилжүүлэн суулгах албаны зөвлөх эмч П.Батчулуун “БНСУ, Турк зэрэг орнууд амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олгож эхэлснээр донорын тогтолцоогоо дэмжсэн туршлагатай. Манай улс ч энэ жишгийг нэвтрүүлж байна” гэж тайлбарлав.

 Монгол Улсад амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ 2018 оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн бөгөөд шинэ зохицуулалт нь донорын үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.