ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болголоо
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр /2026.05.07/ Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо.
Нийслэлийн прокурорын газраас тэднийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” байж болзошгүй үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хэргийг хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүн хангалтгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Нямхүү болон Д.Бархүү нарыг цагаатгажээ.
Мөн шүүхээс тэдэнд учирсан хохирлоо хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.