“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нөлөөллийн бүсийн иргэдэд мэргэжил олгох сургалт эхлүүллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нөлөөллийн бүсийн иргэдийг уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай уялдсан мэргэжлийн богино хугацааны сургалтад хамруулж, анхан шатны мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Цогтцэций сум дахь “Ололт амжилт” сургалтын төвтэй хамтран эхлүүллээ.
Энэхүү сургалтад нөлөөллийн бүсийн 30 иргэн экскаваторын оператор, өөрөө буулгагчийн оператор, дугуйт ачигчийн оператор, хүнд машин механизмын засварчин гэсэн дөрвөн чиглэлээр онолын, симулятор, техникийн дадлагын хичээлүүдэд нийт 21 хоног хамрагдаж,
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс олгодог Монгол Улс, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Чадамжийн гэрчилгээ”-г хүлээн авах юм.May be an image of one or more people, people studying and text
Сургалтад хамрагдаж буй иргэд болон нөлөөллийн бүсийн багуудын Засаг дарга нарыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын холбогдох хэлтэс нэгжийн төлөөлөл хүлээн авч уулзаж, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр хийсэн ажлууд, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, “Аюулгүй ажиллагаа – Хүн бүрийн оролцоо” аяны талаарх мэдээллийг тус тус өгч, Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулав.

May be an image of text

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.