Иргэн Б.Сайнбаяр: Гишүүд чуулгандаа суухгүй байна гэдэг тангарагаасаа няцаж байгаа хэлбэр. Тиймээс тангаргаасаа няцсан гишүүдийг ҮХЦ-д өгч байна

Өнөөдөр иргэн Б.Сайнбаяр чуулгандаа суухгүй байгаа гишүүдийн талаар нотлох баримтыг Үндсэн хуулийн цэцэд өгч, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргалаа. Тэрээр гишүүд чуулгандаа суухгүй байна гэдэг тангарагаасаа няцаж байгаа хэлбэр гэж бодож багаагаа илэрхийлж, тангаргаасаа няцсан гишүүдийг эргүүлэн татах ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ. 

Иргэн Б.Сайнбаяр:

"Би Монгол Улсын иргэн Сайнбаяр гэж хүн байна. Чуулганыг харахаар гишүүд Үндсэн хуулийн 23.1-ээр тангараг өргөхдөө ард түмний элч болчихдог. Ард түмний элч болчихсон байж хуралдаа суухгүй байна.

Ямар үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандаж байна вэ гэхээр УИХ-ын гишүүн нь өвчтэй хүн асрах, өвчтэй, чөлөөтэй, томилолттой гэсэн дөрвөн үед хуралд суухгүй гэж байдаг. Тэгтэл УИХ-ын гишүүд ээж аавдаа гомдож байгаа хүүхэд шиг тэрнээс уучлалт гуйвал бид нар суух гээд байна гэж байна. Бүр би суухгүй гэдэг дур зоргын шинжтэй байна.

Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл гишүүнийг татах үндэслэл болдог. Тэгэхээр энэ асуудлыг нотлох баримттай нь Үндсэн хуулийн цэцэд өгөөд дүгнэлт гаргуулах гэж байгаа.

Ямар дүгнэлт вэ гэхээр гишүүд үнэхээр шалтгаантай суухгүй байна уу эсвэл шалтгаан байна уу? Шалтгаан байгаа бол шалтгаанаа тайлбарлчих. Суухгүй байгаа гишүүдийг Үндсэн хуулийн цэц өөрөө дуудаад тайлбар авах эрхтэй байдаг.

Ард түмнээс сонгогдож мандат авсан гишүүд хуралдаа заавал суух ёстой, үүрэгтэй. Тэгтэл өөрсдийн бүрэн эрхээ л яриад байдаг. Эрхээ ярьж байгаа бол үүргээ биелүүл л дээ.

Жишээ нь хилийн цэргүүд өнөөдөр би ядраад байна гээд унтаад, хил зөрчигч ороод ирвэл тэр хүн хариуцлага хүлээнэ биз дээ. Үүнтэй яг утга нэг зүйл. Хууль ард түмэндээ тэгш үйлчилж, цэц энэ маргааныг шийдэж өгөөсэй гэж хүсч байна.

Гишүүд чуулгандаа суухгүй байна гэдэг тангарагаасаа няцаж байгаа хэлбэр. Миний хувьд тангаргаасаа няцаад эх орноосоо урваж байна гэж үзэж байгаа.

Яагаад гэвэл энэ зүгээр нэг сандал суудалны асуудал биш. Одоо улсын төсвөө баталж чадахгүй бол төрийн албан хаагчид цалингүй байна. Улс орны ажил зогсоно. Аль нам нь хамаагүй улсынхаа төлөө ажлаа хий лдээ. УИХ-ын чуулгандаа шалтгаангүй суухгүй байгаа бүх гишүүдийг хамруулаад Үндсэн хуулийн цэцэд өгч байна, гэж ярилаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.