С.Цэнгүүн: Бид хэзээ болтол урд хөршөөс нүүрс авч түлэх вэ?

УИХ-ын асуулгын цаг: УИХ-ын гишүүн С.Цэнгүүний асуулт, Ерөнхий сайд Н.Учралын хариултыг хүргэж байна.
 
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: 
 
-Бид өнгөрсөн өвөл 50мВаттын дутагдалтай давсан. Ирэх өвөл 150мВатт дутагдана. Өнгөрсөн өвлөөс 3 дахин их эрчим хүчний дутагдал үүснэ. Гэтэл эрх баригчид саандал суудлын хэрүүлээс өндийхгүй явсаар байгаад нэг жилийг дахиад алдаж байна. 
 
Бид хоёр жилийн хугацаанд урд хөршөөс 600 тэрбумаар нүүрс аваад шатаачихсан. Энэ жил дахиад л нүүрс авах тухай ярьж байна. 220 мянган гэр хорооллын айлын 92 мянга нь монгол гэрт амьдарч байна. Энэ айл бүрийг 1-3 сая төгрөгөөр дулаалбал 276 тэрбум төгрөг зарцуулах байсан. Нэг айлд 1,5кВатт цагаар цахилгана халаагуру тавьсан бол 130мВатт цахилгаан дутагдана. Энэ бүхнийг хийх боломж байсан. Хийсэн бол утааг 42 хувиар бууруулах болможтой байсан.
Хэдий болтол бид түлээд дуусах зүйл мөнгө зарцуулах юм бэ. Багануур нүүрс-пиролизимйн үйлдвэр ярьж байна. Гэхдээ энэ 2028 оноос наашгүй?
 
Ерөнхий сайд Н.Учрал:
 
-Жилдээ 1950 орчим мВатт эрчим хүч хэрэгтэй. Ажил авсныхаа дараа засвар, шинэчлэлт хйисэн. Мөн Эрчим хүчний салбарт нээлттэй аукцион зарлаад, хувийн хэшлийг дэмжээд явж байна.
 
Монгол гэрийн дулаалгыг би дэмжиж байна. Дундаж давхаргыг дэмжих зээлийн тусламжтайгаар гэр дулаалгыг зээлийн нэг хөтөлбөр болгож оруулсан.
Багануур дүүрэгт нүүрс-пиролизийн үйлдвэрийг Л.Гантөмөр сайдын үеийн ярьдаг байсан ажлыг эхлүүлсэн. Жил бүр хятадаас нүүрс авдаг байдлыг зогсооно. 2027 оны өвөл гэхэд бид дотооддоо үйлдвэрлэсэн түлшний эхний туршилтыг хийнэ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

B
Batdorj 12 цаг, 46 минут
Unheer barimtaar ul suuritai shuumjilj bna.Tsenguun gishuundee ajiliin amjilt husie.