Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америк тив дэх өргөмжит консулуудын уулзалтад оролцжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америк тив дэх өргөмжит консулуудын уулзалтад оролцжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Чикаго хотноо зохион байгуулагдсан Америк тив дэх Монгол Улсын Өргөмжит консулуудын зөвлөлдөх уулзалтад оролцжээ.
 
Уулзалтын үеэр Сайд Б.Батцэцэг Монгол Улс болон Өргөмжит консулуудын төлөөлж буй улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, дэмжлэгт талархал илэрхийлж, Өргөмжит консулуудын үйл ажиллагаа нь Монгол Улсын дипломат, эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэйг онцлов.
533f164dece44d7598a945e8141debe0b7b710afcb504c0a8b20d5bf78cdea17929b9f601c3c438a954dcea653ed4c9bл109e66cd4a1f4330aab2446832c69ba6d171ab94601445e7b1f6260dcfb002c80dfd0ce7da4d4e2fb2a82d2928b6377e44338966d4c94b43a2f2b3ed25a98f06
Тэрээр Өргөмжит консулуудын зөвлөлдөх уулзалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж буй нь бүс нутгийн онцлог, боломжийг харгалзан хамтын ажиллагааг илүү зорилтот, үр дүнтэй байдлаар хөгжүүлэхэд ач холбогдолтойг тэмдэглэв.
ff1ede20341c41cab7463bc715deffa648caa00a2edb4e9c9e2cad58d1b6e3c9a621a6c464f340889d51103efe8212db3f9eb216c528405a835fa463b368c656
Мөн уулзалтаар Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, Америк тивийн улс орнуудтай соёл, хүмүүнлэг, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.