Криштиано Роналдо: Хэрэв би өөрийгөө илүүдэл жийргэвч болсон гэж мэдэрвэл, хэнээр ч хэлүүлэлтгүй хамгийн түрүүнд цүнхээ баглаад явахад бэлэн байна

Криштиано Роналдо: Хэрэв би өөрийгөө илүүдэл жийргэвч болсон гэж мэдэрвэл, хэнээр ч хэлүүлэлтгүй хамгийн түрүүнд цүнхээ баглаад явахад бэлэн байна
Шигшээ багуудын цугларалтын үеэр Роналдо хэвлэлийхэнд яриа өглөө. Тэрээр өөрийн 1000 гоолын зорилго болон шигшээ багаасаа хэзээ зодог тайлах вэ гэдэг талаар тодорхой ярьсан юм.
"Миний хувьд одоогийн байдлаар албан ёсны 979 гоолтой байна. Мэдээж 1,000 гоолын босгыг давах нь миний туйлын хүсэл, миний мөрөөдөл. Тэр дундаа энэ түүхэн амжилтыг Португалын шигшээ багийнхаа өмсгөлтэй хийж чадвал миний замналын хувьд жинхэнэ 'бялуун дээрх гүзээлзгэнэ' л гэсэн үг.
Хэвлэл мэдээллийнхэн, шүүмжлэгчид намайг шигшээ багийн гараанд гарах хэрэгтэй, үгүй гээд л элдэв санал асуулга явуулж, намайг байнга л шүүмжилж байна. Надад үүнийг харах хөгжилтэй байдаг юм. 
 
Зодог тайлах тухайд, би саяхан өгсөн ярилцлагадаа энэ улирал 'магадгүй' миний сүүлчийн улирал байж болохыг хэлсэн нь үнэн. Гэхдээ би хэзээ талбай дээр эсвэл талбайн гадна багтаа тус нэмэр болж чадахаа болино, яг тэр цагт л зодог тайлна. Хэрэв би өөрийгөө илүүдэл жийргэвч болсон гэж мэдэрвэл, хэнээр ч хэлүүлэлтгүй хамгийн түрүүнд цүнхээ баглаад явахад бэлэн байна. Одоогоор надад тийм мэдрэмж төрөөгүй, би залуу тоглогчиддоо тусалж, урагшаа харж тоглосоор байх болно. 
 
Миний гол зорилго бол ирээдүйд хэтэрхий их санаа зовохгүйгээр яг одоо цагтаа амьдарч, Португалын шигшээ багтайгаа хамт дахин нэг Үндэстнүүдийн лигийн цомыг өргөх юм."
Тэрээр өнгөрсөн шөнө Уэлсийн шигшээ багийг 1:0-ээр хожсон тоглолтод гоол оруулсан ч отон тоглолт хэмээн цуцлагдсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.