Ц.Баатархүү: МАН эрх барьснаас хойш 65 сайд солигдсон. Одоо сайд болоогүй гишүүд нь сайд болох гээд гарын үсэг зураад гүйж байна гэнэ
УИХ-ын чуулган дээр "Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу" асуулгын цаг боллоо. УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгийн асуулт, Ерөнхий сайд Н.Учралын хариултыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
-МАН эрх барьснаас хойш 65 сайд солигджээ. Одоо сайд болоогүй гишүүд нь сайд болох гээд гарын үсэг зураад гүйж байна гэнэ. Та нар болиоч ээ. Хэсэг гишүүд нь сайдаа гомдоод ажлаа хийхгүй байна гэнэ. Нөгөө сайд нь бас гомдоод хэвлэлийн хурал хийж байна. Ерөнхий сайд нь бас одоо гомдож байна гэнэ. Ямар их гомддог юм бэ. Ажлаа хиймээр байна. Та нарын гомдол төрийн хямрал болж байна. Ийм л төрийг бүтээсэн байна. Одоо хэдүүлээ урагшаа хараад, өвөлжилтийн бэтгэлээ хийе.
Та чөлөөлье гээд санаачилга эхлүүлсэн. Зээлийн хүү бууруулна гэсэн. Зээлийн хүү чинь нэмэгдээд 17,6 хувь болчихлоо. Та ядуурлыг 2 дахин бууруулна гэсэн. Ядуурал чинь 2 дахин нэмэгдчихлээ!
Ерөнхий сайд Н.Учрал:
-Өвөл боллоо. Өвөлжилтөнд бэлдмээр байна. Тийм учраас Засгийн газар төсвийн тодотголыг өргөн барьсан. Бага орлоготой иргэдийнхээ орлогыг хамгаалъя. Стратегийн нөөц, хүнс, ногоо, бензин шатахууны нөөцөө хангая. Манай Засгийн газрын үед бензин шатахууны нөөц 150 мянган м3-ээр нэмэгдсэн. 14 хоногийн нөөцтэй болсон.
Нийлүүлэтийн гаралтай инфляцийг бууруулах арга хэмжээг авч байна.
Боломжийн хязгаарлагдмал ядуурал гэж байдаг. Энэ ядуурлыг шийдэхийн тулд 16 мянган айлыг ипотект оруулах гэж байна. Анх удаа төсвөө оруулсан.
Эдийн засгийн эрх чөлөө, зөвшөөрлийн хууль гээд 40 тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Та цахимын сайд байсан. ЧД дээр 120 зөвшөөрөл байхгүй болсон. Янзын сайхан байна, гэнэ. Та очоод үзээрэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.