Шави, Клопп хоёрын анхны тоглолт эвийн гэрээгээр өндөрлсөн бол Холанд, Феликс нар багтаа ялалт авчирлаа

Шави, Клопп хоёрын анхны тоглолт эвийн гэрээгээр өндөрлсөн бол Холанд, Феликс нар багтаа ялалт авчирлаа

Европын хөлбөмбөгийн ногоон талбайд үндэсний шигшээ багуудын өрсөлдөөн дахин эхэлж, хөгжөөн дэмжигчдийн цусны эргэлтийг хурдасгаж байна. Үр дүнгүй нөхөрсөг тоглолтуудыг халж, баг бүрт жинхэнэ утгаараа өрсөлдөх, ур чадвараа сорих талбар болсон УЕФА Үндэстнүүдийн лигийн шинэ улирлын хөшиг албан ёсоор нээгдлээ. Шилдэг багууд аваргын цомын төлөөх урт аяндаа гарсан бол доод лигийн багууд дэвших эсвэл байр сууриа хадгалж үлдэхийн төлөөх ширүүн тэмцэлд эргэлт буцалтгүйгээр орлоо.

Тэгвэл өчигдөр шөнө болсон 6 тоглолтын онцлох зүйлүүдээс сонирхууъя 

Хамгийн сонирхол татаж байсан тоглолт бол Герман болон Недерландын хүчтэй шигшээ багуудын хоорондын тоглолт байлаа. Хоёр багийн хувьд хоёулаа энэ зун шинэ дасгалжуулагчтай болсон бөгөөд Недерландын хувьд Роналд Куман ажлаа өгч Испаний домогт хагас хамгаалагч Шави Эрнандесийг багтаа авч ирсэн. Харин Германы шигшээ баг ДАШТ-ий сэтгэл гонсойлгосон үр дүнгийн дараа Юлиан Нагелсманыг ажлаас нь чөлөөлж клубын хөлбөмбөгт домог болох хэмжээний амжилт үзүүлсэн Юргэн Клоппыг томилоод байсан юм. Тоглолт ч таамагласны дагуу маш өрсөлдөөнтэй өрнөсөн ба тоглолтын нээлтийн гоолыг Нмеча хийж Герман илүүрхэж байсан ч сүүлийн минутад Гакпо гоол оруулж багаа хожигдлоос аварсан юм. Ингэснээр шинэ дасгалжуулагчид анхны тоглолтдоо эвийн гэрээ байгууллаа

2e4fed13cd7c4c9f9a738b0180649df8

Криштиано Роналдо тэргүүтэй Португалын шигшээ баг Уэлсын шигшээ багтай тоглож Жоао Феликсын цорын ганц гоолоор ялалт байгуулсан юм. Энэ тоглолтод Роналдо замналынхаа 980 дахь гоолоо бүртгүүлсэн ч VAR үзэж гоолыг отон тогдлолт байсан хэмээн цуцалсан юм. Мөн энэ тоглолт Жорже Жезушийн Португалын шигшээг удирдсан анхны тоглолт байсан юм.

3a92119cf6024abca5da5cc1c5a8324e

Хойд европын хоёр багийн тулаан ширүүн өрнөж 3:2-ийэ харьцаатайгаар Норвег илүүрхлээ. Энэ тоглолтод гоолын машин Эрлинг Холанд 2 гоол оруулж Оскар Бобб нэг гоолыг нэмэрлснээр Викингчүүд дахин нэг удаа сэлүүрдэлтээ хийлээ. Харин Дани улсын шигшээ багаас Микэл Дамсгард болон Расмус Хойлунд нар гоол оруулсан юм.

0472931ea9ed4e6a8f995f4d044ae246

бусад тоглолтуудын үр дүнг дурдвал Литви Лихтештейнийг, Коссово Ирландыг, Грек Сербийг, Австри Израйлыг тус тус буулган авсан байна.

390037f3dc6b42069f08bdfab3f5ea99

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.