Өнөөдрийн байдлаар суурьшлын бүсэд 557 хүрэн баавгай нэвтэрсэн тохиолдол илэрсэн

Өнөөдрийн байдлаар суурьшлын бүсэд 557 хүрэн баавгай нэвтэрсэн тохиолдол илэрсэн
Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Улсын онцгой комисс хуралдлаа.
d473fe0aa68f466e92e27a446733a155
Өнөөдрийн байдлаар суурьшлын бүсэд 557 хүрэн баавгай нэвтэрсэн тохиолдол илэрсэн. Есөн баавгайг аюулгүй болгоод байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улиастайн аманд Хүрэн баавгай айлын гэр рүү дайрч эрдэнэт хүний алтан амь харамсалтайгаар эрсэдлээ.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотнын бүх хүмүүст Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирэхээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан.
Улсын онцгой комиссоос иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, хүрэн баавгайг аюулгүй болгох арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах, дахин харамсалтай хэрэг давтагдахаас урьдчилан сэргийлэхэд холбогдох байгууллагууд онцгой анхаарч ажилласаар байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.