Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа

Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам, Япон Улсын “Алмек корпораци”, “20 минутын хот” хөгжлийн төв хамтран форумыг хамтран зохион байгууллаа.
3c886c4dcdb1487798b61976e33d64e3
Форум нь Монгол Улсын хот байгуулалт, орон сууцны хэрэгцээг Япон Улсын дэвшилтэт туршлага, технологи, хөрөнгө оруулалтын боломжтой уялдуулж, хамтран хэрэгжүүлэх төслүүдийн үндэс суурийг бүрдүүлэх зорилготой. Мөн цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой төсөл, санаачилгыг тодорхойлж, талуудын оролцоо, хамтын ажиллагааны чиглэл болон хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх юм.
7afc3759a3a04f38b47975a89fb27577
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа форумыг нээж хэлсэн үгэндээ “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үндэслэлтэй судалгаа, оновчтой төлөвлөлт, бодитой санхүүгийн тооцоо чухал ач холбогдолтой. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хамтран хөгжүүлэх боломжтой төслүүдээ тодорхойлж, тэдгээрийг хөрөнгө оруулалтад бэлтгэхэд шаардлагатай судалгаа, санхүүжилтийн шийдэл болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
bc79bb390ca243aaa267a08d6e4235b8
Бидний хамтын ажиллагааны үр дүн иргэдийн амьдрах орчны чанар, орон сууцны хүртээмж, төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжид бодит ахиц авчрах учиртай. Энэхүү зорилгын төлөө Монгол, Японы төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл Та бүхнийг мэдлэг, туршлагаа нэгтгэн, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг уриалж байна” гэв.
3ad7e25f4a34453f89a3e9b9fbece653
Форумын үеэр ХББОСЯ-ны хэлтсийн дарга В.Мөнхжаргал “Орон сууцны бодлогын тухай” танилцуулга, “ТОСК” ТӨХХК-ийн газрын дарга Э.Доржбал “Орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломж”, “20 минутын хот” хөгжлийн төвийн захирал Б.Бямбажаргал Төр хувийн хэвшлийн түншлэлээр санал болгож буй төслийн танилцуулгыг тус тус хийсэн юм.
7a1b232c826740eea58bd2c1eef443a4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.