Г.Удаанжаргал: Танихгүй залуугийн өмссөн малгайнаас үүдэн "Үндэсний эв нэгдлийг хагарган бутаргасан" гэж үзэн цагдан хорьлоо
"Hero entertainment"-ийн ерөнхий найруулагч Б.Баатар нь гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа талаарх нотлох баримтууд хуульд заасны дагуу авагдсан байх тул прокурорын гомдлыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ. Тус асуудлаар зургийн дарга Г.Удаанжаргал байр сууриа илэрхийллээ.
"Hero entertainment"-ийн Зургийн дарга Г.Удаанжаргал:
Тэрээр тухайн үйл явдлын талаар: “Тагнуулын ерөнхий газрын тусгай ажиллагааны газраас хоёр машин бүхий алба хаагчид граш, байрны давхаруудад хүн байршуулж зогссон байдалтай байсан. Би гаднаас ороод гадаах нөхцал байдлыг шууд хэлсэн. Найруулагчийн хувьд гараад шууд уулзсан. 'Энэ мөрдөгч одоо танаас тайлбар авна гэсэн, хамт явах ёстой' гээд үг дуугүй баривчилгаа хийсэн. Тэр хооронд өмгөөлөгч хайхад зарим өмгөөлөгчид та нарт хууль зүйн зөвлөгөө өгөх боломжгүй гэж эрс татгалзаж байсан. Түүний дараа ТЕГ-т аваачсан ч бид нарыг оруулаагүй учир өмнөх татгалзсан өмгөөлөгчөө авахаас өөр замгүй болсон” гэв.
Аравдугаар сарын 2-ны баасан гараг:
13:30 цагт шүүх хурал эхэлсэн. Шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзсан боловч шүүх уг татгалзлыг үндэслэлгүй гэж үзэж хүлээж аваагүй байна. Улмаар 17:00 цагт үргэлжилсэн шүүх хурлаас шүүгч “Энэ хүнийг цагдан хорьж таслан сэргийлэх үндэслэлгүй байна” гэсэн шийдвэр гаргажээ.
Аравдугаар сарын 5-ны өдөр:
Нийслэлийн прокурорын зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэн эсэргүүцэл бичиж, шүүгч н.Халиун 16:30 цагт шүүх хурал зарлажээ. Энэ удаагийн хуралдаанаар “Гэмт хэргийг үйлдэх, төгсгөх үндэслэл бүхий баримт байна” гэж үзэн 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Хийгээгүй, санаачлаагүй зүйлийг үндэслэн цагдан хорьлоо. Үндэслэл нь юу юм бэ? Үндэсний эв нэгдлийг бусниулсан уу гэж харахаар тийм юм алга. Би дандаа хамт байдаг. Манай найруулагч Б.Баатар уран бүтээл хийх болгондоо үндэсний үзлийг түгээдэг хүн. Үндэсний гэх бүтээлүүд хийснээрээ бид хагалсан бутаргаад байгаа юм уу? Гэтэл жагсаал цуглаан байгуулж, үндэсний эв нэгдлийг хагарган бутаргасан гэж үзэж байгаа үндэслэл нь ердөө л ганцхан энэ малгай байсан.
Цаана нь мөнгө угаасан байдлаар цагдан хоригдсон юм байхгүй. Ийм зүйлээр хагарган бутаргасан хэрэг хийсэн гэж үзэж байгаа нь дэндүү инээдтэй байна” хэмээн нэмж хэллээ.
Сэтгүүлч: Б.Баатар найруулагчийг өнгөрсөн 02-р сард ЭХТА-ийн 19.9 зүйлээр яллагдагчаар татсан. Сая л шууд хориод байгаа зүйл биш шүү дээ?
Г.Удаанжаргал: Хувийн баталгаа гаргаад шалгаад явж байсан. Үнэхээр эв нэгдэл бусниулсан гэж үзэж байсан бол хоёр сараас хойш цагдан хорихгүй яасан юм. Үндэслэл нь ердөө жагсаал цуглаан хийгээд байгаа хүн нь Б.Баатар гэж хүн байна. Малгайг өмсөөд гараад ирлээ гэдэг мэдээллийг сайтуудаар цацуулснаар энэ хүнийг цагдан хорьчлоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.