Р.Энхбат: 1-р ангийн сурах бичгийг шалгаруулахдаа манай компанийн сурах бичгийг үзэхгүйгээр хассан

Нэгдүгээр ангийн сурах бичгийн тендерийг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Гадада харилцааны сайд Б.Батцэцэг нарын хамаарал бүхий компани өгсөн талаар Монсудар болон бусад хэвлэлийн компанийхан мэдэгдлээ. 

Монсудар компанийн захирал Р.Энхбат: 

-Монголд 120 орчим хэвлэлийн газар бүртгэлтэй байдаг. Хэвлэлийн газруудын дунд зарласан энэ тендерт УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын хамаарал бүхий үйлдвэр шалгарсанд бид гайхаж байна. Бидний зүгээс "Манай компанийг ямар үндэслэлээр хассан бэ?" гэдгийг хамгийн түрүүнд тодруулахыг хүссэн.

Мөн бүх компаниуд сурах бичгээ нээлттэйгээр танилцуулж, мэргэжлийн хүмүүсийн асуултад хариулан, чанараа батлах боломж олгохыг хүссэн боловч татгалзсан хариу авсан. Шалгаруулах комиссын зүгээс "Танайх хасагдсан учраас сурах бичгийг чинь үзэхгүй, шалгаруулахгүй" гэсэн тайлбарыг өгсөн.

Ер нь хэвлэлийн газрууд өөрийн гэсэн хэвлэх үйлдвэр болон тээврийн баазгүй байх нь түгээмэл байдаг. Гэтэл тендерийн шаардлагад заавал хоёр туслан гүйцэтгэгч компанитай байх ёстой гэсэн нөхцөл тулгасан. Уг нь ийм шаардлага тавих шаардлагагүй байсан ч үүнийг биелүүлэхгүй бол тендерт оролцуулахгүй гэсэн тул бид хоёр туслан гүйцэтгэгч компани оруулахаас өөр аргагүй болсон. Ингээд тендер эхлэхийн өмнөх өдөр материалуудаа бүрдүүлж өгсөн боловч маргааш нь манайхыг хассан тухай мэдэгдсэн. Хасагдсан шалтгаан нь манай компанитай холбоогүй, харин туслан гүйцэтгэгч компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн (НДШ) 1.8 сая төгрөгийн зөрүү байсан.

Бидний зүгээс манай компанид ямар ч алдаа дутагдал байхгүй, зөвхөн туслан гүйцэтгэгч байгууллагын төлбөрийн зөрүүгээс болж хасагдсанд гомдолтой байна. Бидний гол хүсэлт бол сурах бичгийнхээ агуулга, чанарыг мэргэжлийн түвшинд бодитойгоор үнэлүүлэх ёстой гэж үзэж байна.

Хуульч:

-Соёмбо принт компани бол УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийнх. Саяхныг хүртэл түүний хамаарал бүхий хүмүүс энэ комапнид ажилладаг. Мөн Мөнхийн үсэг компани Гадада харилцааны сайд Б.Батцэцэгийнх. Түүний хамаарал бүхий этгээд саяхныг хүртэл ажиллаад, зарим тендерээс хасагдаад явж байсан. 

Монгол Улсын үндсэн хуульд зааснаар хүүхдийн эрх ашгийг төр хамгаална гэж заасан. Гэтэл төр хүүхдээ хамгаалж чадаж байна уу?

МУИС-ийн профессор:

-Монгол Улсын хэмжээнд бүх нэгдүгээр ангийн сурах бичгийг нэгхэн сарын дотор бичсэн. Дэлхийд ийм зүйл байхгүй. Сурах бичгийг бичдэг хугацаа, стандарт гэж байна. Гэтэл маш дураараа болсон. Үндсэн сурах бичиг нь муудсан учраас улсаараа уншиж чаддаггүй, бодлого бодож чаддагүй хүүхдүүд бий болж байна. 

Энэ шинэ сурах бичгийг би уншиаж үзлээ. Гэтэл т"энцэтгэл биш илэрхийлэл" гээд оруулсан байна. 6 настай хүүхэд ойлгохгүй шүү дээ. Ийм зүйл хийж байхаар ёс суртахуунтай баймаар байна. Эцэг эх нь ч ойлгохгүй, хүүхдүүд нь ч ойлгохгүй шүү дээ. 

Энэ тендер гэгч зүйл орж ирснээс хойш дуртай нь сурах бичиэг бичдэг болсон. Мөнгө хийх ажил болгосон. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.