Цэцэрлэг, сургуулиудыг нэгдсэн зохион байгуулалтаар аялал, зугаалга хийхийг хориглолоо

Цэцэрлэг, сургуулиудыг нэгдсэн зохион байгуулалтаар аялал, зугаалга хийхийг хориглолоо

 

Цэцэрлэг, сургуулиудыг нэгдсэн зохион байгуулалтаар аялал, зугаалга хийхийг хориглолоо

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

Монгол Улсын хэмжээнд 2026 оны 10 дугаар сарын байдлаар хүрэн баавгайн идэвхжил суурьшлын бүс рүү ойртох тохиолдол эрс нэмэгдсэн. Сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт 240 гаруй удаа хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон тохиолдол бүртгэгдсэн байна. Иймээс Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв зэрэг аймагт эрсдэлийн нөхцөл бүртгэгдэж, 24 цагаар дуудлага мэдээлэл хүлээн авах, шуурхай баг ажиллуулах чиглэл өгөгдсөн. Сургууль, цэцэрлэгийн зүгээс нэгдсэн зохион байгуулалтаар намрын аялал, зугаалга хийхгүй байх, хүүхдүүдийг ой, уулын бүсэд ганцааранг нь явуулахгүй байх, нэн ялангуяа баавгай ажиглагдсан эрсдэлтэй бүсэд салхинд гарахгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.