Тээвэрлэлтийн зардлаа 10 саяас хэтрүүлсэн 5 тээврийн хэрэгслийн хил нэвтрэх эрхийг хаслаа

194

Замын-Үүд суманд ачаа бараа гацаж, үүнийг дагаад тээврэлэлтийн зардал хэд дахин өссөнтэй холбогдуулан Замын-Үүдийн боомтын зөвлөлөөс тодорхой шийдвэрүүд гаргасан. Тухайлбал, Эрээн-Замын-Үүдийн тээвэрлэлтийн зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэрийн энэ сарын 5-нд гаргаж, мөрдөж эхэлсэн. Улмаар жолооч артай хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

[inlinetweet prefix=”Шийдвэр гарснаас хойш нийт 700 гаруй тээврийн хэрэгслийн жолооч нартай гэрээ байгуулжээ.” tweeter=”” suffix=””]Шийдвэр гарснаас хойш нийт 700 гаруй тээврийн хэрэгслийн жолооч нартай гэрээ байгуулжээ.[/inlinetweet] Одоогийн байдлаар 400 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрсэн бөгөөд тэдгээрээс 18 тээврийн хэрэгсэл Замын-Үүдээр орж ирсэн байна.

Гэвч хилээр орж ирсэн 18 тээврийн хэрэгслийн 13 нь гэрээний дагуу ажилласан бол үлдсэн таван тээврийн хэрэгсэл гэрээгээ зөрчиж, тээвэрлэлтийн үнээ нэмсэн байна. Тиймээс үнээ нэмсэн тээврийн хэрэгслийн хил нэвтрэх эрхийг зургаан сараар хасчээ. 

Үүнд: 

2021.07.26-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ширмэн хаалт ачих нэрийдлээр орж ирсэн 1031-ДГУ, 4904-ДГУ тээврийн хэрэгслүүд ачааныхаа хажуугаар барилгын материал хамтад нь ачиж орж ирсэн байна. Тиймээс дээрх хоёр тээврийн хэрэгслийн эрхийг хассан.

Мөн 2021.07.17-ны өдөр Дорноговь аймгийн Онцгой комиссын албан бичгээр автозамын хяналын цэгт байрлах тээврийн хэрэгслийн гадаргууг ариутгах ариутгах, халдваргүйтгэл оруулж ирнэ гэж гарсан 0831-ДГУ, 4739-ДГУ дугаартай автомашинууд хүнсний нарийн ногоо, барилгын материал ачсан зөрчил гаргажээ. Иймд мөн дээрх хоёр тээврийн хэрэгслийн эрхийг зургаан сараар хязгаарлаж байна.

2021.08.01-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн галд тэсвэртэй тоосго  тээвэрлэх эрх бүхий автомашин өөр ачаа буюу хүнсний үтээгдэхүүн тээвэрлэж орж ирсэн 12-97 УБИ гэсэн тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэх зөвшөөрлийг мөн зургаан сарын хугацаанд хаслаа.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here