Оюутолгой компани зардлын хэтрэлтээ геотехникийн асуудлаас үүдсэн гэж худал тайлбарлаж байжээ

293

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 4 их наяд төгрөгөөр өсч, ашиглалтад орох хугацаа 22 сар буюу хоёр жил орчмоор хойшилсон асуудалд Хөндлөнгийн шинжээчид шалгалт хийж дүнгээ гаргажээ. [inlinetweet prefix=”Шинжээчид юун түрүүнд төслийн гүйцэтгэлийн явц удааширсан нь геотехникийн асуудал буюу хөрсний чулуугаас үүдээгүй гэх дүгнэлт гаргасан байна.” tweeter=”” suffix=””]Шинжээчид юун түрүүнд төслийн гүйцэтгэлийн явц удааширсан нь геотехникийн асуудал буюу хөрсний чулуугаас үүдээгүй гэх дүгнэлт гаргасан байна.[/inlinetweet]

Оюутолгой компанийн зүгээс зардал хэтэрсэн асуудлыг урьдчилан тооцоолшгүй хөрсний чулуулаг, геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэх тайлбарыг Ажлын хэсэгт болон хөрөнгө оруулагчдад өгч байсан билээ. Гэвч энэ нь худал тайлбар байсныг шинжээчид тогтоожээ. 
[inlinetweet prefix=”Харин хөндлөнийн шинжээчид зардал хэтэрсэн шалтгаан нь хугацааны хэтрэлт, төслийн менежментээс болсон гэж үзсэн байна.” tweeter=”” suffix=””]Харин хөндлөнийн шинжээчид зардал хэтэрсэн шалтгаан нь хугацааны хэтрэлт, төслийн менежментээс болсон гэж үзсэн байна. [/inlinetweet]Тиймээс Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт дээр Риотинто компани албан ёсны тайлбар өгөх, Далд уурхайн бүтээн байгуулалтыг нэн даруй эхлэхийг Монгол Улсын Засгийн газар шаардаж байгаа ажээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here