Л.Энх-Амгалан: Брайль үсэгтэй ном, сурах бичгийг холбооны дэргэдэх хэвлэх үйлдвэрт хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

321

Монгол улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 1200 хүүхэд байна. Тэдгээрийн 200 нь цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их дээд сургууль зэрэг сургалтын байгууллагад хамрагдаж байна.

Брайль үсэгтэй ном, сурах бичиг, цахим сурах бичгийн хангамжийг сайжруулах, Цэцэрлэг болон МСҮТ-д суралцагчдын хувьсах зардлыг нэмэгдүүлэх, МСҮТ-ийг Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын төвийн харьяанд шилжүүлэх зэрэг асуудлуудын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан холбоглох хүмүүстэй ярилцжээ.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны хүсэлтийн дагуу брайль үсэгтэй ном, сурах бичгийг тус холбооны дэргэдэх хэвлэх үйлдвэрт хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Улмаар тэрээр харааны бэрхшээлтэй хүүхдэд олгох боловсролын чанарыг сайжруулах, иргэдийн ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, технологийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран бодит ажил хэрэгч төлөвлөгөө гаргаж ажиллана гэдгээ онцолжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here