“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж нийт хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргажээ.
“Эрдэнэс тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум 30 сая ам.долларын борлуулалт хийж, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тиймээс иргэддээ ноогдол ашихг хуваарилах шийдвэрт хүрчээ. Өнөөдрийн байдлаар тус компанид 1072 хувьцаатай 1,080,592 иргэн байна.
Нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгох бөгөөд 1072 хувьцаатай хүнд 96480, 1063 хувьцаатай хүнд 95670, 964 хувьцаатай хүнд 86760, 955 хувьцаатай хүнд 85950, 857 хувьцаатай хүнд 77130, төгрөгийн ногдол ашиг олгоно.
Хувьцааны ногдол ашигтай холбоотой мэдээллийг та бүхэн 1800-1072 утсаар болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан ёсны цахим хуудас, албан ёсны фээж хуудас болон ETT аппликейшнээр бүртгүүлж авах боломжтой юм байна.