Валютын нөөц багасч 3,3 тэрбум долларт хүрчээ

216

Монголбанкнаас мэдээлснээр, гадаад валютын албан нөөц (ГВАН) дөрвөн сар дараалан буурчээ. Гадаад валютын албан нөөц өнгөрсөн дөрөвдүгээр сард 3.3 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 0.12 хувиар, өмнөх оны мөн үеэс 32.2 хувиар буурсан байна.

ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АЛТНЫ НӨӨЦ БОЛОН ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙГ МЭРГЭЖИЛТНҮҮД ХЭЛЖ БУЙ.

Монголбанк өнгөрсөн жил 20.9 тонн үнэт металл худалдаж авсан. Энэ жилийн хувьд 24 тонн алт худалдаж авах хүлээлттэй байна. 20-24 тонн үнэт металл худалдаж авснаар 1-1.2 тэрбум ам.доллараар нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн үг.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард ГВАН 3.3 тэрбум ам.доллар хүрсэн. Энэ нь манай улсын 6-7 сарын импортын хэрэгцээг хангах буюу олон улсын жишгээр харвал харьцангуй хангалттай түвшин болохыг Монголбанкнаас мэдээлсэн.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here