Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа байгууллагынхаа эмнэлгийн ажилтны хүүхдүүдийн дунд цар тахлын үеэр ажилласан байдал, түүний эргэн тойрны асуудлуудыг хамарсан “Миний хайртай гэр бүлийнхэн КОВИД-19” сэдвээр зохион бичлэгийн болон гар зургийн уралдааныг зарлаж байна.
ЗОРИЛГО: Цар тахлын хүнд ачааг үүрч ажилласан эрүүл мэндийн ажилтнуудын зүтгэлийг тэдний гэр бүл, үр хүүхдийн өөрсдийнх нь сэтгэмж, санаагаар гаргах, хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх, дэмжих зорилготой.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал тулгарсан үед гамшгаас хамгаалах хариу арга хэмжээ, улаан бүс зэрэгт ажилласан эмч, эмнэлгийн ажилтны ар гэрийнхэндээ тавих анхаарал, нийгмийн асуудалд өндөр ач холбогдол өгөх нь өнөөгийн нэн тулгамдаж буй асуудал юм. Тэдний иргэдийн төлөө чин сэтгэлээр ажилласан түүхэн агшинг үр хүүхдүүд, ар гэрийнхэн нь хамтдаа үүрч байсан билээ. Тэрхүү хөшигний ард үлдсэн бэрхшээл болон бахдам сайхан түүхийн дурдатгалыг хүүхдүүдээр нь дамжуулан олон нийтэд хүргэх, бодит амьдралыг харуулсан бүтээл, мэдрэмжийг үнэлэхээр хүүхдийн гар зургийн болон зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулж байна.
Оролцсон гар зургийн бүтээлээр “Улаанбаатар театр”-ын танхимд үзэсгэлэн дэлгэж, шалгарсан зохион бичлэгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын цахим хуудас болон олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр түгээн дэлгэрүүлж, алдаршуулна.
ХАМРАХ ХҮРЭЭ: Нийслэлийн харьяа Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан, албан хаагчдын 06-17 насны хүүхэд
Насны ангилал:
06-12 нас
13-17 нас
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2022.05.19-нөөс 05.30-ны 17:00 цаг хүртэл НЭМГ-т хүлээн авна.
ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА:
2022.05.31-ний өдөр НЭМГ-ийн байранд болно.
ШАГНАЛТ БАЙР:
Насны ангилал тус бүрд:
1-Р БАЙР (2 хүүхэд) – Тус бүр 300 000 төгрөг, Өргөмжлөл, Гарын бэлэг
2-Р БАЙР (4 хүүхэд) – Тус бүр 200 000 төгрөг, Өргөмжлөл, Гарын бэлэг
3-Р БАЙР ( 6 хүүхэд) – Тус бүр 150 000 төгрөг, Өргөмжлөл, Гарын бэлэг
(Уралдаанд идэвхтэй оролцсон 100 хүүхдэд дурсамж хадгалуулж, гарын бэлэг гардуулна.)
ХАЯГ: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 8-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж
Нийслэлийн Засаг захиргааны V, Нийслэлийн Эрүүл мэндийн газар
ХОЛБОО БАРИХ: 77990101