Засгийн газрын өнөөдөр/2020.02.19/-ийн хуралдаанаар коронавирусын дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.
Учир нь уг өвчний тархварзүйн онцлог, тандалт хяналтын шаардлагын дагуу хүн амын хөдөлгөөн нэмэгдэж, бөөгнөрөл ихэссэнээс хойш хоёр нууц үеийн хугацаанд буюу дөрвөн долоо хоног өвчлөлийн нөхцөл байдлыг хянах шаардлага үүсчээ.
Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгаснаар [Tweet “ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага их дээд сургууль, коллежийн карантины хугацаа ч мөн сунгагдаж байгаа юм”]
Харин сурагчдын хичээлийг Бямба гариг болон гуравдугаар улирлын амралтын долоо хоногийг ашиглаж нөхөх юм. Энэ хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан теле хичээлийг үргэлжүүлж заахаар болжээ.