Битүүнээс шинийн дөрвөн хүртэл хөдөлгөөн хязгаарлалаа

938

Улсын Онцгой комисс хуралдаж Цагаан сарыг баярыг угтан иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахтай холбогдуулан хийх зохион байгуулалт, Цагаан сарын баярын өдрүүдээр улс,  хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Ингээд [Tweet “улс, хот хоорондын автозам, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг Цагаан сарын битүүний өдрөөс шинийн дөрвөн хүртэл буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны Ням гаригийн 08:00 цагаас 27-ны Пүрэв гаригийн 08:00 цаг хүртэл түр хаах шийдвэр гаргалаа”]

Цагаан сарын баярын үеэр Улаанбаатар хотоос 300.000 гаруй автотээврийн хэрэгслээр 1,2 сая хүн гарч, 50.000 автрмашинтай 200.000 орчим хүн орж ирдэг гэсэн судалгаа байдаг юм.  

Улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг 13 аймгийн Онцгой байдлын албанаас дэмжин саналаа ирүүлсэн бөгөөд орон нутгийн зорчих хөдөлгөөний зохицуулалтаа дотооддоо шийдвэрлэн ажиллах юм. Харин агаарын тээврийн зорчих хөдөлгөөниййг өндөр хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн стандарт шаардлагыг хангуулан хэвийн үргэлжлүүлэх юм байна.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here