АНУ-ын эмэгтэйчүүд үр хөндөлтийг хуулиар хориглож байгааг эсэргүүцэн жагслаа
[su_quote]АНУ-ын 26 муж улсад үр хөндөлтийг хуулиар хориглохоо мэдэгдэж, 13 нь хэдийнэ шийдвэрээ гаргасан.Quote[/su_quote] Уг шийдвэр Нэгдсэн улсын нөхөн үржихүйн насны 36 сая эмэгтэйн амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц чухал үр дагавартай гэж үзэн эмэгтэйчүүд жагсчээ.
Тэд АНУ ардчиллаас ухарлаа гэж үзэн, хуулиа өөрчлөхийг шаардаж байгаа юм. АНУ 1973 онд үр хөндөлтийг хуулиар зөвшөөрсөн байдаг аж.
Эмэгтэйчүүдийн 1963-1973 оны хооронд өрнүүлсэн тэмцлийн ачаар тэд жирэмслэлтээс хамгаалах эмийг хэрэглэх, эрэгтэйчүүдтэй ижил цалин хөлс авах, боловсролыг тэгш хүртэх зэрэг эрхүүдийг олж авсан. Дараа нь Рое в.Уэдийн гэж нэрлэгдсэн хуулиар үр хөндөлтийг албан ёсоор зөвшөөрсөн байдаг.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.