Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөллөө

706

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2020.02.21/ [Tweet “Говь-Алтай аймгийн Засаг дарга Ванчигийн Рэнцэндоржид хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ”]

В.Рэнцэндорж нь  Засгийн газрын албан даалгавар, төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг ноцтой зөрчиж ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдож, өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн юм.

Түүний орны Засаг даргыг шинээр томилох хүртэл Засаг даргын орлогч Жигжидсүрэнгийн Ганбатыг түр томилжээ.

Сануулахад, Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газрын дарга С.Б энэ сарын 19-ний шөнө аймгийн Засаг даргын тамгын газрын байранд очоод, гарахдаа өглөө нь машиндаа нас барсан байдалтай олдсон юм. Хэрэг гардаг шөнө Засаг даргын өрөөнд хүмүүс архидан согтуурсан нь тогтоогдсон юм. 

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here