авхан аймагт дулааны шугам сүлжээг нэмэгдүүлж, Арцсуурь-Нарийнсухайт -Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт хийлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цар тахал, улс орны эдийн засаг, дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал, үүнээс үүдсэн хүндрэлүүд, авч буй арга хэмжээний талаар ярьж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулан, авилга, хүнд суртлын эсрэг тэмцэл, ҮХНӨ хийх хэрэгцээ шаардлага, Завхан аймгийн хөгжлийн талаар ярилцлаа.
Аймгийн иргэд Монгол Улсын Ерөнхий сайд 12 жилийн дараа Завхан нутагт ирсэнд, 12 жил хүлээгдсэн Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн зам ашиглалтад орсонд баяртай байгаагаа хэлж, “Шинэ сэргэлтийн бодлого”, шударга бусын эсрэг хийж буй Засгийн газрын тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. Харин цаашид төрийн албан хаагчдын нийгэм, эдийн засгийн байдалд анхаарах, Завхан аймагт хийхээр төлөвлөсөн томоохон төслүүдийг дэмжих, барилгын материалын үнэ ханш өссөнтэй холбоотой барилгын компаниудад үүссэн асуудлыг шийдвэрлэх, бензин шатахууны үнийн өсөлтийг хязгаарлах, дулаан цахилгааны нэмэлт эх үүсвэртэй болох зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна гэж ярилаа.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллах үеэрээ МУИС-ийн Завхан салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль 960 оюутны хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар бакалавр, магистрын ангид 225 оюутан суралцаж байна. Их, дээд сургуулийн элсэлтийн квотод хязгаар тогтоодоггүйгээс оюутны тоо орон нутагт буурчээ. Тиймээс дээрх зохицуулалтыг өөрчлөх, орон нутагт чадварлаг багш, боловсон хүчнийг татах, оюутнуудын сурах идэвхийг дэмжих шаардлагатай байгааг сургуулийн удирдлагууд хэллээ. Ерөнхий сайд орон нутаг дахь их, дээд сургуулиудын тулгамдсан асуудлуудыг судлах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэж, саналыг хэлэлцэхээр боллоо.
Ерөнхий сайд Завхан аймгийн залуусын төлөөлөлтэй мөн уулзаж, алсын хараатай сурч ажиллах, өндөр боловсрол эзэмших талаар ярилцлаа.





Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.