Өнөөдөр буюу Цагаан сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комисст үүрэг даалгавар өгч Бүгд найрамдах солонгос улстай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу өнөөдөр/2020.02.24/ 14:00 цагт Улсын онцгой хуралдаж шийдвэрээ танилцуулна.
[Tweet “Одоогоор БНСУ-аас ирсэн 17 иргэнийг Жаргалантад тусгаарлажээ”] БНСУ-аас 600-1000 хүн ирж байгаа бөгөөд зарим иргэд иргэнийхээ үүргийг ухамсарлаж байгаа хэдий ч гэрийн хаяг гэх мэт мэдээллээ өгөхгүй, шууд хөдөө явах, айлаар зочлох зэрэг үйлдлийг хийж байгаа ажээ.Өнөөдрийн байдлаар 15 улс БНСУ-ын иргэдийг нэвтрүүлэхэд хязгаарлалт хийх болон хориглох шийдвэр гаргаад байна. БНСУ-д коронавирусийн халдвар хурдацтай тархаж одоогоор 600 гаруй хүн вирусийн халдвар авч,6 хүн нас бараад байгаа юм.
Бид Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг тун удахгүй танилцуулах болно.