Сингапурын "ТЕМАСЕК" 232 мянган синг.долларын тусламж үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурт хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд "Темасек" олон улсын сангаар зочилжээ. Түүнийг тус сангийн гүйцэтгэх захирал Нг Бүн Хонг, орлогч захирал Бенедикт Чеонг нар угтан авсан байна. Айлчлалын хүрээнд "Темасек" сан манай улсад 232 мянган синг.долларын тусламж үзүүлэхээр болжээ.
Ерөнхий сайдын Сингапур дахь айлчлалын нэг хөтөлбөр нь дэлхийн шилдэг менежменттэй Темасек сан юм. Тэндээс туршлага судлаж, менежерүүдээс зөвлөгөө авч, улмаар Үндэснйи баялагийн сандаа ашиглахыг зорьж байгаа юм байна. Тус сан нь Монгол Улсад 2009 оноос эхлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн агаад эрүүл мэнд, нийгэм, нийтийн алба, боловсролын салбарт нийт 13 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
[su_quote]Энэ удаагийн айлчлалын хүрээнд “Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд зориулан “Темасек “олон улсын сангаас 232,420 сингапур долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлэхээр боллоо.Quote[/su_quote]
Темасек санг Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн өөр соёл иргэншилтэй иргэд хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлж, хүн нийгмийн капитал бүтээх замаар бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд байгуулжээ.
Тус сангийн хөрөнгийн дийлэнх нь хувьцаа хэлбэрээр байршдаг. Хөрөнгийнх нь 30 хувь Сингапур, 41 хувь нь Ази, 25 хувь нь Хойд Америк, Европ, Шинэ Зеланд, Австрали, дөрвөн хувь нь Латин Америк, Африкийн зах зээлд хамаардаг байна. эх. Тус сан Сингапурын Сангийн яамны мэдэлд байдаг ч улстөрчид дотоод үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Сангийн удирдах зөвлөлд 10 хүн ажилладаг байна. “Темасек” нь дэлхийн хамгийн шилдэг менежменттэй гэж үнэлдэгддэг байна.
[su_quote]Тус сан одоогоор Вашингтон, Нью-Иорк, Лондон, Шанхай, Бээжин зэрэг нийт 9 улсад 13 төлөөлөгчийн газар ажиллуулдаг аж. Өнгөрөгч оны байдлаар 405 тэрбум Quote[/su_quote]
Ерөнхий сайдын энэ айлчлалын гол зорилго нь Сингапурын хуримтлалын сан, хот төлөвлөлт, мэдээллийн технологит суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулахад тэдний ноу хау оруулж ирэх, хамтран ажиллах юм. Ерөнхий сайдын айлчлалын багт Засгийн газрын таван сайд, гурван байнгын хорооны дарга дагалдаж, Сингапурын хөгжлийн нууцтай танилцаж яваа юм байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.