Улсын онцгой комисс яаралтайгаар хуралдаж БНСУ-ын халдвар тархалт эрчимтэй явж байгаатай холбоотойгоор [Tweet “Инчеон болон Бусаны бүх нислэгийг 3-р сарын 02-ныг хүртэл түр зогсоох шийдвэр гаргажээ”]Дамжин өнгөрөх болон транзит зорчигчдыг зөвхөн Инчеоны буудлаас авах зохицуулалт хийхээр болсон байна.
Монгол-Солонгос улсын хооронд АSIANA 3 өдөр, TAL 6 өдөр, МИАТ долоо хоногт 11 удаа тээвэлэлт хийдэг байна. 3-р сарын 2-ныг хүртэл нийт 18 нислэг байсныг зогсоожээ.
[Tweet “Солонгос-Монголын хооронд нисэхээр 3668 хүн тасалбар авсан. 2504 хүн явах тасалбар захиалсныг буцаахаар болжээ. Ингэхдээ үнэгүй буцаана”] Хорио тавигдсаны дараа буцаагдсан тасалбараараа зорчих боломжийг бүрдүүлж ажиллахаар зорьж байгаа ажээ. Одоогоор БНСУ-ын чиглэлд нисдэг 6 авиа компани нислэгээ цуцалжээ.Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Иран, Итали, Солонгос улсуудад шинэ коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан дэлхийд тархахвий гэсэн болгоомжлол байгаагаа мэдэгджээ.
Харин БНСУ-ын ерөнхийлөгчийн зүгээс тухайн улсад байгаа халдвартай болон сэжигтэй бүх иргэдийг оношилж, эмчлэхээ мэдэгдсэн байна.
БНСУ-д коронавирусийн халдвар нэмэгдэж байгаагтай холбогдуулан гадаад байх консулын газар, элчин сайдын яамд сар шинийн өдрүүдэд байнгын жижүүр гарган, уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ.