“Бүрдэл майнинг” компани дахин зөрчил гаргажээ

98

МХЕГ-аас Заамар сумын Хайлааст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-д хяналт шалгалт хийжээ.

Тус компани 2020 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамаар “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-г батлуулсан бөгөөд шүүрлийн усыг 80 хувь хүртэл дахин эргэлтээр ашиглахаар тусгасан. Quote

Тодруулбал, эргэлтийн усан санд хуримтлуулж, илүүдэл усыг Заамар сумын Засаг даргын зөвшөөрөл, хяналт дор байгалийн голдиролд нийлүүлэхдээ сар тутам шинжилгээ хийлгэнэ гэсэн үүрэг хүлээсэн. Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүй нь мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрчээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай улсын байцаагчийн албан даалгаврыг хүргүүлсэн байна. Шүүрлийн ус, хөрснөөс шинжилгээ авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүргүүлээд байна.

Мөн Төв аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр баталсан захирамжийн дагуу ашигт малтмал олборлож буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар багтлаа. Уг Ажлын хэсэгт аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here