"Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал" анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа

"Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал" анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран “ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” анхдугаар зөвлөгөөнийг Орхон аймагт зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд мэргэжлийн хяналтын төв орон нутгийн байгууллагын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчид, цацрагийн хяналтын лабораторийн шинжээчид, тусгай зөвшөөрөл эзэмшигч 125 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл танхим болон цахимаар хамрагдаж байна.

290772420 5546908705331525 7472743107508792368 n

Тус зөвлөгөөнөөр цөмийн технологийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тэргүүлэх сайн туршлагуудыг сурталчлах, дотоод хяналтыг бэхжүүлэх, тулгамдаж буй асуудлаар санал солилцож байгаа бөгөөд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ХСҮТ, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, Терроризмтэй тэмцэх зөвлөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, “Бадрах Энержи” ХХК, “Бриллианс клиник” ХХК, “Голден мед” ХХК, “Жи энд ди эс” ХХК-иудын төлөөллүүд мэдээлэл, танилцуулга хийн хамтран оролцож байгаа юм.

Зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

291406547 572435880995870 7265314347910780188 n
292057375 459874265472225 261081876527399298 n
290877005 746372036509758 3018818995536016294 n
292083204 3135278506788438 5602632464574140273 n
289934038 3245971612328096 7074921209689668770 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.