Мэргэжлийн хяналты үл тоон зөвшөөрөлгүй барилга барьсаар байна

Мэргэжлийн хяналты үл тоон зөвшөөрөлгүй барилга барьсаар байна

НМХГ-аас Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн зөрчилд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар торгуулийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлжээ. Гэвч албан даалгаврын хэрэгжилтийг хангуулахгүй барилга угсралтын ажил үргэлжлүүлж байсан учир ийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 02-02/2005 дугаартай албан бичгээр албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргажээ.

Улмаар Тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамж, мөн өдрийн 128/ГХ2022/0235 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01-1/225 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна.

290138466 408088828032148 2136676750080185597 n 1024x575

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.