Гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлтийн горим алдагдсан мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг илрүүлэн шалгаж байна

Гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлтийн горим алдагдсан мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг илрүүлэн шалгаж байна

Нийслэлийн мэргэжлийн Хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлтийн горим алдагдсан мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн ирснийг илрүүлж, улсын байцаагчид хяналт шалгалтыг явуулж байна.

Хяналт шалгалтаар уг бүтээгдэхүүн нь 2022 оны 3 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цагаан хаднаас барилгын материал дунд тээвэрлэгдэн ирсэн байна. Нийт 90 хайрцаг тээвэрлэгдсэн бөгөөд дээрх бүтээгдэхүүнийг зориулалтын агуулахад буулгаж, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ.

Иймд иргэд та бүхэн мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгын зөрчилгүй, баталгаатай бүтээгдэхүүн худалдаж авахыг ЗӨВЛӨЖ байна.

277309938 346668687507496 8669949039468934847 n 768x1024
277310214 346668640840834 8241224701610831206 n 768x1024
277552182 346668567507508 4142630339557685715 n 768x1024

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.