“Тэд юу хэлэв” булангаараа бид олны танил эрхмүүдийн цахим хуудаст мэдээлсэн онцлох үг, эшлэлийг хүргэдэг билээ. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн коронавирусийн талаар цахим хуудастаа жиргэсэн мэдээллийг онцолж байна.
Тэрээр,
“Корона тойрсон Засгийн алхамуудыг иргэд ойлгож дэмжиж байгаа нь сайн. Харин эдийн засгийн үр дагаварыг тооцохоос аргагүй болж байна. [Tweet “Хятадын аж ахуйн нэгжүүдийн 70 хувь нь ирэх саруудад цалин, даатгалаа төлж чадахгүй болох гэнэ”]Улмаар дампуурах. Дэлхий энэ тухай шуугиад эхлэв” хэмээжээ.
Түүний хэлсэн ямар эх сурвалжтай нь тодорхойгүй ч коронавирус тойрсон асуудал хятадын төдийгүй дэлхийн эдийн засагт эрсдэл дагуулж буй талаар дэлхий нийтээр мэдээлж байгаа юм. [Tweet “Манай улсын хувьд ч мөн нүүрс тээвэр, аялал жуулчлалын салбараас алдагдал хүлээж эхлээд байгаа юм”]