ДЭМБ: коронавирус дэлхий нийтийг хамарсан цар тахал болох нь цаг хугацааны асуудал боллоо

1232

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирус дэлхий нийтийг хамарсан цар тахал болох нь цаг хугацааны асуудал боллоо хэмээн мэдэгдээд байна.


[Tweet “Хятадаас гадна бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо анх удаа хятадаас давж гарсан байна”]

БНХАУ-д коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо өнгөрсөн шөнө 29 байсан нь халдвар гарснаас хойш хамгийн бага үзүүлэлт болж байна.

БНХАУ-аас гадна дэлхийн 42 улсад халдвар тархаж, шинээр Бразиль, Гүрж, Пакистан, Норвеги, Румын зэрэг улсад халдвартай хүн илэрчээ. Улмаар БНСУ, Иран, Итали зэрэг улсад голомтлон тархаж байна.
[Tweet “Итали улсад халдвар авсан хүний тоо 400-д хүрч 12 хүн нас барсан бол БНСУ-д халдвартай хүний тоо нэг өдрийн дотор 334-өөр нэмэгдэж 1597 болж 13 хүн нас баржээ”]

БНСУ-д анх 01-р сарын 20-нд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Шинээр халдвар авсан хүмүүсийн 307 нь Дэгү хотын иргэд юм. Иранд 139 ирэн халдвар авч 19 хүн нас барсан байна.

Харин манай улсын хувьд одоогоор Замын-Үүд дээр 104, Жаргалантын сувилалд 17, Асралт мед эмнэлэгт 37, Дорнодод 5, Архангай, Орхон, Дархан, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад иргэд ажиглалтад байна.

02-р сарын 25-нд Багануур дүүрэгт тусгаарлагдсан 2 иргэн, Төв аймгийн Цээл суманд нэг, Баян-Өлгий аймагт нэг, Орхон аймагт нэг иргэн тусгаарлагдан бөгөөд дээрх иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу халдвар аваагүй гэж гарчээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here